02/20/2022Cэтгэгдэл

Эрксис ХХК $2,7 сая долларыг амжилттай босголоо. Та бүхэнд гүн талархал илэрхийлье!

Эрксис нь маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулах, байгууллагын хэрэглэгчидтэй харилцдаг сошиал платформуудыг нэг системд нэгтгэн, цаашлаад бизнес процессыг эмх цэгцтэй, бүтээмжтэй, хурдан өсгөх зорилготой. Бизнесийн байгууллагууд платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь маркетингийн болоод хүний нөөцийн үр ашиггүй зардлуудыг бууруулах, олон сошиал платформд зэрэг хандан, ажиллах цаг хугацаа, төлбөрөө хэмнэх, хэрэглэгчтэйгээ нэг цонхноос харилцаж, нэгдсэн мэдээллийн сангаа бүрдүүлэх, маркетинг, борлуулалтаа оновчлох, зорилтот хэрэглэгчээ бөөцийлөх зэрэг үр дүнд хүрнэ.

     Энэхүү платформ нь 2016 оны 1-р сард Нью медиа Групп-ийн судалгаа шинжилгээний багт судлагдаж, үүнээс хойш тасралтгүй хөгжүүлэлт хийгдсээр 2018 оны 07-р сард албан ёсоор ХХК-аар бүртгэгдэж, өрх тусгаарлан биеэ даасан билээ.

Бидний туршлага

Эрксис платформыг одоогийн байдлаар Монголын томоохон 20 гаруй компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигласаар байна.    2021 онд эрксис платформыг шинээр 12 энтерпрайз харилцагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.

Бид өнөөдрийг хүртэл 500 гаруй цахим хуудас 40 гаруй гар утасны апп, 35 гаруй тусгай систем хөгжүүлэхийг зэрэгцээ 100 гаруй байгууллагад маркетингийн үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн 60 гаруй видео бүтээл 40 гаруй анимэйшн видео 70 гаруй байгууллагын лого брэндбүүк 120 гаруй зураг авалтын үйлчилгээ үзүүлжээ.

Хөрөнгө оруулалтын мэдээлэл

   2022 оны эхний улирлын байдлаар нийт 120 хөрөнгө оруулагчдаас 2.7 сая долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлээд байна. 

   Компанийн хувьд 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд бизнесийн үнэлгээний 13.39 хувиас хэтэрсэн тохиолдолд хөрөнгө оруулагч нэрлэсэн үнэ болох 1.83 доллараас өндөр үнээр хөрөнгө оруулах боломжтой юм.

Дараагийн алхам

Манай баг хамт олон Эрксис платформ ‘Эрксис 1.0’ хувилбарлуу  шилжхээр бэлтгэлээ хангаж байна. Энэхүү шинэчлэлтийн хүрээнд плагин, архитектурыг хэрэгжүүлж  Эрксисийн дотоодын програм хөгжүүлэгчдээс гадна гадны гуравдагч хөгжүүлэгчид үндсэн платформд хувь нэмэрээ оруулах боломжийг бий болгож байгаа юм. Мөн бид үүлэн технологид бүрэн нийцсэн сервеергүй болон өргөтгөх боломжтой архитектурт шилжхээр төлөвлөж байна.

Үйлдэлд тулгуурласан “serverless” архитектурт шилжсэнээр серверийн нийт ачааллыг бууруулж тухайн зайг хамгийн ихээр ашиглагдаж буй программуудад дэмжлэг үзүүлэх байдлаар нийлүүлэн ачааллыг тэнвэржүүлж улмаар эцсийн хэрэглэгчдийн хурдыг нэмэгдүүлэх юм. Эрксис үүлэн технологид бүрэн нийцсэн нээлттэй платформ болсноор бизнесүүд AWS Lambda, Google Cloud Platform, Azure гэх мэт өөрийн хүссэн програмаа сонгон ашиглах боломжтой болно.

Хэрэв та хөрөнгө оруулагч болох дэлгэрэнгүй мэдээллийг авах бол:

https://erxes.mn/invest

Хөрөнгө оруулалт болон хувьцаа худалдан авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл TDB Securities SC-н  info@tdbsecurities.mn болон  70100261, 11311914 утсаар хандан нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөөг авах боломжтой


Хөрөнгө оруулах заавар бичлэг – энд

Дэлгэрэнгүй мэдээлэл авах – Цаг товлох

Хөрөнгө оруулах – энд